Scroll to top

News

БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООРОО ашиглаарай...

1-12 дугаар ангийн бүх сурах бичгийг 100% дижитал, интерактив хэлбэрээр нээлттэй ашиглах боломжийг БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГООРОО ашиглаарай...

Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цахим дижитал хувилбараар интерактив хэлбэрээр https://medle.mn/, e-sur.edu.mn, mozaweb.mn цахим хуудас, цахим системээр нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлсэн.

2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар бүх ангийн сурах бичгийг цахим хувилбараар байршуулсан https://medle.mn/ цахим сайтад 472,851 багш, суралцагч хандсан бол 6-12 дугаар ангийн 100 сурах бичгийг дижитал интерактив байдлаар нээлттэй ашиглах боломжтой mozaweb.mn цахим системд 15,355 багш, суралцагч тус тус хандаж, цахим сурах бичгүүдийг хичээл, сургалтдаа ашигласан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 33 сурах бичгийг интерактив хэлбэрт оруулж байршуулсан e-sur.edu.mn цахим системд багш, суралцагч нэвтрэх нэр, нууц үг шаардахгүйгээр нэвтэрч, суралцагч бүр нээлттэй ашиглах боломжтой.

Багш, cуралцагч та бүхэн дижитал хэлбэрт шилжсэн, интерактив сурах бичгүүдээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүтээлчээр хичээл сургалтдаа хэрэглээрэй.