Scroll to top
Scroll to top
ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ ...
Монгол Улсад 1925 оны 05 дугаар сарын 08-ны өдөр их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэж “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Тухайн үеийн пионерын байгууллага байгуулагдсанаасаа эхлэн өсвөр үеийг эх орон, ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон төлөвшүүлэх, бага насны хүүхдийг шашны нөлөөнөөс ангижруулж сургуулийн зүг татах ажлыг гол зорилгоо болгож байв.
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн түүхийг сурталчлан таниулах, анги удирдсан багшийн “Багш зохицуулах цаг”-аар дамжуулан суралцагчийн эх оронч үзэл хандлага, тэдний хариуцлага, ёс суртахуун, эерэг зан төлөв, харилцааны чадварыг, хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээллээр дэмжихэд арга хэмжээний зорилго оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Хүүхдийн цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид
ХУГАЦАА:
2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Хүүхдийн цэцэрлэгт:
Ахлах бүлэгт -25 минут;
Бэлтгэл бүлэгт -30 минут;
Ерөнхий боловсролын сургуульд:
Бага боловсрол(1-2 дугаар анги) -35 минут, (3-5 дугаар анги) -40 минут;
Суурь боловсрол (6-9 дүгээр анги) -40 минут;
Бүрэн дунд боловсрол (10-12 дугаар анги) -40 минут тус тус зохион байгуулах;
“Хүүхдийн хөгжил, төлөвшлийн цаг”-аар дараах чиглэл, сэдвээс сонгон суралцагчдад ёс суртахуун, зан төлөв, нийгэмшил, сэтгэл зүйн болон харилцааны чадварын талаар ойлголт мэдээлэл өгөх чөлөөт үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнд:
Хүүхдийн цэцэрлэг (ахлах, бэлтгэл бүлэг)
- Миний гэр бүл
- Би найздаа хайртай
- Зөв, бурууг ялгах, ууч сэтгэл
- Бусдыг хүндэтгэх ухаан
- Хариуцлагатай хүүхдийн нэг өдөр (Өөртөө, найз нөхдөдөө, эцэг эх, гэр бүл гэх мэт)
Бага боловсрол (1-5 дугаар анги)
- Нөхөрлөл – Үнэнч зан – Үнэ цэнэ
- Зөв, бурууг ялгах ухаан, ууч сэтгэл
- Өөртөө итгэх итгэл, өөрийгөө ялах зориг
- Үгийн хүч - үг хэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хариуцлагатай сурагчийн нэг өдөр
Суурь боловсрол (6-9 дүгээр анги)
- Миний дуу хоолой-Хүүхдийн оролцооны эрх
- Өөрийгөө болон найз нөхдөө хүндлэх, хүндлэл
- Үгийн хүч - үг хэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар
- Харилцааны соёл ба найз нөхдийн харилцаа, үерхэл
Бүрэн дунд боловсрол (10-12 дугаар анги)
- Зөв, бурууг ялгах ухаан, ёс суртахууны суурь ойлголтууд
- Үгийн хүч - үг хэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- “Төгс” байх албагүй – өөрийгөө хүлэн зөвшөөрөх ухаан
- Хариуцлагатай харилцаа ба хайр дурлал
- “Би” ба “бусад”-Би нийгмийн нэг хэсэг
- Өөрийн үнэт зүйлс ба амьдралын зорилго
“Хүүхдийн хөгжил, төлөвшлийн цаг”-ийг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:
- Сургалт, үйл ажиллагаа
- Чөлөөт ярилцлага
- “Өглөөний цай” уулзалт
- “Дурсамж” уулзалт
- Тоглоом (дүрд тоглох)
- Ахмад багш, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл зочин оролцсон уулзалт, хэлэлцүүлэг болон бусад хэлбэрээр зохион байгуулж идэвхтэй оролцоорой.