Scroll to top
Scroll to top
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь зоорьтой 2 давхар, 47.7м х 21х2м хэмжээтэй, нийт 2500 м.кв талбай бүхий барилга юм.
Дотор зохион байгуулалтын хувьд цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудыг төлөвлөн гүйцэтгэсэн.
Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, биеийн тамирын талбай, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус бүтээн байгуулалтыг "Эй Ди Констракшн ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



