Scroll to top

News

Бага насны хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн ба тархины хөгжил

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

#Бага насны хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн ба тархины хөгжил

Өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн

АНУ, Финланд: Хүүхдийг өдөр бүр 30–60 минут идэвхтэй хөдөлгөөн хийхийг уриалдаг.

Өвлийн амралтаараа гэртээ хийх боломжтой үсрэх, харайх, алхах, бүжиглэх зэрэг хөдөлгөөн хийх.

Тархины хөгжилд үзүүлэх нөлөө: Анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг дэмждэг (CDC).

Тоглоом, сорилоор хөдөлгөөн хийх

Их Британи, БНСУ: Гэр дотор болон гадна талбайн саад тотгор, бөмбөг, дэр ашигласан тоглоом.

Тархины хөгжилд үзүүлэх нөлөө: Асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, логик сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлнэ.

Бүтээлчээр сэтгэж хөдөлгөөн хийх

Сингапур, Австрали: Өөрийн бүтээсэн мини спортын зам болон саад босгож тоглох гэх мэт.

Тархины хөгжилд үзүүлэх нөлөө: Төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, төлөвлөх чадварыг сайжруулна.

Гадна орчинд хөдөлгөөн хийх

Швед, Норвеги: Өвлийн улиралд хүүхдийг цана, мөсөн гулгуур, гүйлт, мөсөн дээрх тоглоом зэрэг гадна талбайн спортын идэвхтэй хөдөлгөөнд оролцуулдаг.

Тархины хөгжилд үзүүлэх нөлөө: Биеийн тэнцвэр, хөдөлгөөн зохицуулалт, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.

Багш, гэр бүлтэй хамтарсан үйл ажиллагаа

Япон, Швейцар: Гэр бүл, анги хамт олноороо дасгал хөдөлгөөн хийх.

Тархины хөгжилд үзүүлэх нөлөө: Нийгмийн харилцаа, хамтран ажиллах чадвар, сэтгэн бодох чадвар нэмэгддэг.

 Олон улсын туршлагаас харахад идэвхтэй хөдөлгөөн нь зөвхөн биеийн өсөлтөд төдийгүй тархины хөгжилд шууд нөлөөтэй. Өдөр тутам бага багаар, тоглоом, сорил, бүтээлч хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийг идэвхтэй байлгах нь анхаарал, ой тогтоолт, логик сэтгэхүйн чадварыг нэмэгдүүлнэ.