Scroll to top

News

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...

Та эм, угаалгын бодис, ариутгагч зэргийг:

Хүүхдийн гар хүрэхгүй, цоожтой шүүгээнд хадгалаарай.

Эх саванд нь, тод шошготойгоор хадгалаарай.

Өөр ямар нэгэн саванд хийж бүү хадгалаарай.

Хүүхдийг анхааралгүй орхих богинохон агшин – аюулт хордлогын шалтгаан болж мэднэ.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай.