Scroll to top

News

ТОНГОРУУ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙГЭЭР MEDLE.MN ЦАХИМ КОНТЕНТЫГ АШИГЛАХ ХУВИЛБАР

ТОНГОРУУ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙГЭЭР MEDLE.MN ЦАХИМ КОНТЕНТЫГ АШИГЛАХ ХУВИЛБАР жишээг та бүхэнд хүргэж байна.

Та дараах линкээр орж дэлгэрэнгүй танилцаарай.

Medle.mn цахим контентыг тонгоруу сургалтын арга зүйтэй уялдуулан ашиглах нь багш, сурагчдын сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Хичээлээс өмнө: Тонгоруу сургалтын загварын дагуу сурагчид хичээлээс өмнө багшийн бэлтгэсэн богино хэмжээний видео контент, сурах бичиг, бусад эх сурвалж ашиглан суурь мэдлэгээ бие даан эзэмшинэ. Ингэснээр танхимын хичээл дээрээ шинэ мэдлэгээ бататгах, бүтээлч ажил гүйцэтгэх, хамтран суралцах боломж бүрдэнэ. Үүний үр дүнд сурагчдын тоочин жагсааж бичих, заавар болон дараалал боловсруулах, мэдээллийг ойлгомжтой бичиж илэрхийлэх зэрэг хэрэглээний чадварууд хөгжинө.

Хичээлийн үеэр: Багшийн чиглүүлгийн дагуу Medle.mn платформ дахь хичээлийн үндсэн хэсэг дэх контентыг судалж, бататгал хэсэг дэх даалгаврыг гүйцэтгэж, хамтран суралцана.

Хичээлийн дараа: Хичээл дууссаны дараа мэдлэгээ бататгах даалгавар хийж гүйцэтгэх нь сурагчид мэдлэгээ бататгах, хичээлээр олж авсан мэдлэг чадвараа амьдрал дээр хэрэглэх чадвартай болно.

Үр дүн: Сурагчид сурсан мэдлэгээ бодитоор хэрэглэж сурах, бие даан суралцах чадвар нь сайжирч, танилцуулах, үнэлэх, зөв дараалалтай бичих зэрэг чадамжууд нь хөгждөг.