Scroll to top

News

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 240 ортой, 52 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулган, шинээр барих ажил хийгдэж, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.

Барилгын зураг төслийг "Батпроект" ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг "Гурванбулаг сод" ХХК гүйцэтгэсэн байна.