Scroll to top
Scroll to top
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 5869 м² газрыг чөлөөлж, зоорьтой, дөрвөн давхар, нийт дөрвөн блок бүхий барилга баригдаж байгаа юм. Барилгын зураг төслийг "Жаргалант Хийц" ХХК, барилга угсралтыг "Цамхагконстракшн" ХХК гүйцэтгэж байна.