Scroll to top

News

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

Хүүхдийг цахим орчинд хамгаалах ЖУРМЫГ баталлаа!

Хүүхэд цахим орчинд юу үзэж, хэнтэй харилцаж, ямар мэдээлэлд өртөж байгааг хянах нь зөвхөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн биш, нийгмийн нийтлэг үүрэг юм.

 ШИНЭ ЖУРАМ ЮУГ ЗОХИЦУУЛЖ БАЙНА ВЭ?

 Цахим орчинд дараах хориотой болон хортой агуулгыг түгээхийг хатуу хориглоно:

 Хориотой агуулга:

• Хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон

• Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн үйлдлийг сурталчилсан

• Мансууруулах бодис, электрон болон утаат тамхи, шинэ төрлийн тамхины хэрэглээг далд буюу шууд сурталчилсан

• Хууль бус зар сурталчилгаа

 Хүүхдэд хортой агуулга:

• Ёс суртахуун, сэтгэлзүй, оюун санааны хөгжилд сөрөг нөлөөтэй мэдээлэл

• Зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, бичлэг түгээх

• Насанд хүрэгчдэд зориулсан (18+) контент

 Цахим платформ, контент бүтээгчид нь насны ангилал, анхааруулга бүхий шүүлтүүртэй тохиргоо ашиглаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

 Эцэг эх, сургууль, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хамтран интернэт хэрэглээнд хяналт тавих, хамгаалах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

 Иргэн та! Хэрэв та цахим орчинд хүүхдэд хортой, хориотой агуулга байгааг мэдвэл:

 108 – Хүүхдийн тусламжийн утас

 Цагдаагийн байгууллага

 Хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэдээлнэ үү.

 Хүүхдийг цахим орчинд хамгаалах нь таны оролцоотой эхэлнэ.

Эцэг эх, контент бүтээгч, багш, үйлчилгээ үзүүлэгч – бид бүгд хамтдаа!

Журмын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу:

 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17430824133672