Scroll to top
Scroll to top
Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Хүннү Шоппинг моллын тайзнаа Дэвжих ТББ хамтран суралцагчдад хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг хандлага, дотоод гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын танилцуулга хийх, сурталчлах, мэдээ, мэдээлэл түгээх зорилготой “EDU Expo-2025” үзэсгэлэн амжилттай боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 80 сургуулийн 10,000 гаруй ахлах ангийн суралцагчид оролцлоо.