Scroll to top

News

ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ-ҮЗҮҮЛЭХ АЖИЛ БОЛЛОО

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.9, 3.10, 3.11 дэх зүйл, БШУЯ-ны сайдын А/07 дугаар тушаалаар батлагдсан “Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бага насны хүүхдийн хэл яриа, дуулах арга зүйг хөгжүүлэхэд хөгжмийн багшийн гүйцэтгэх үүрэг их.

Нийслэлийн хүүхдийн 85, 164, 298 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Отгонцэцэг, О.Энхзаяа, Б.Даваачулуун нарын бага насны хүүхдийн авьяасыг хөгжүүлж буй туршлагаа түгээн дэлгэрүүлэх сургалт-үзүүлэх ажил боллоо. Хүүхдийн хэл яриа болон үлгэрчилсэн тоглолтод дүр бүтээх, шүлэг унших, дуулах, бүжиглэх арга барил техникийг хэрхэн эзэмшүүлж буй арга барилаа мэргэжил нэгт багш нартаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалт-үзүүлэх ажилд 3 цэцэрлэгийн 72 суралцагч, бүлгийн 16, туслах 8 багш, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 75 хөгжмийн багш хамрагдсан нь бас онцлогтой.

Гурван хөгжмийн багшийн ажилласан жил, хүүхэдтэй ажиллах арга барил, хөгжүүлж буй урлагийн төрлүүд, гаргасан амжилт бүтээлүүд нь ялгаатай ч тэд бага насны хүүхдийг хөгжүүлэхийн төлөө эрэл хайгуул хийж, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварууд нь эн тэнцүүхэн.