Scroll to top

News

НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАРЫН "ӨДӨРЛӨГ-УУЛЗАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарын хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй шинэлэг арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, багш, сурагчдын авьяас чадвар, орос хэл, соёлыг сурталчлан таниулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн "Шилдэг шүлэг уншигчид" уралдааныг Орос хэлний багш нарын дунд зохион байгуулж, шилдэг уран уншигчдыг тодрууллаа.

Үүнд:

I байр -НЕБ-ын Оюуны төв сургуулийн орос хэлний багш Г.Чимгээ

II байр -НЕБ-ын Боловсрол сургуулийн орос хэлний багш Ц.Алтанчимэг

III байр -НЕБ-ын 33 дугаар сургуулийн орос хэлний багш Д.Маргад-Эрдэнэ

IV байр НЕБ-ын 42 дугаар сургуулийн орос хэлний багш Н.Хулан нар тус тус шалгарлаа.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн ерөнхий боловсролын 21,15, Эрдмийн Өргөө, 84, 118,153 дугаар сургуулийн авьяаслаг багш, сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа суралцаж, бие биеэсээ туршлага солилцсон өдөрлөг болж өнгөрлөө.