Scroll to top

News

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 155 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Одоогоор 200 гаруй хүүхэд хамрагддаг тус цэцэрлэгийн орчин илүү тав тухтай болж, хүүхдүүдийн сурч хөгжих орчин мөн багш ажилчдын ажиллах нөхцөл сайжраад байна. Тус цэцэрлэг нь 20.5 х 14.0 метрийн хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар барилга бөгөөд гадна ханын дулаалга, ус чийгнээс хамгаалах зориулалтын тусгаарлагч, дулаалгатай сайдинг фасад зэргийг суурилуулсан.

Мөн цонх, гадна шат, довжоо, хаалганы засвар, ус зайлуулах хоолой зэргийг бүрэн шинэчилсэн юм.

Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар “Бүрэн Одод” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.