Scroll to top

News

“МИКРО ЛИОН РОБОТ-2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газар “Лион робо” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилгоор “МИКРО ЛИОН РОБОТ тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 2024 онд зохион байгуулагдсан анхны “Микро Лион Робот-2024” тэмцээн нь Монгол хүний оюун ухаанаар бүтээгдэж, патентлуулсан робот ашиглан өрсөлдсөн Монголын анхны роботын тэмцээн байв.

Энэхүү тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 110 багийн 150 гаруй сурагч оролцож, мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорин оролцсон юм. “Микро Лион Робот-2025” тэмцээн нь өмнөх жилийн амжилтаа бататгаж, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Нийт 37 сургуулийн 160 баг 320 гаруй сурагчид оролцож, зөвхөн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн сурагчид ч тэмцээнд идэвхтэй оролцсон нь энэхүү үйл ажиллагаа үндэсний хэмжээнд тэлж байгаагийн илрэл боллоо. Энэ жил 8 төрлийн тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд роботын хурд, даалгавар гүйцэтгэл, инновац зэрэг төрөлд багууд хурд хүч, мэдлэг чадвараа сорин өрсөлдөв. Мөн анх удаа дроны тэмцээн шинээр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн хөгжлийг даган сурагчдын оролцоог илүү сонирхолтой, өргөн хүрээтэй болгосон юм.

"Микро Лион Робот-2025" тэмцээн нь өсвөр үеийнхний инженерчлэл, программчлалын ур чадварыг хөгжүүлэх, багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих томоохон платформ болон өргөжсөөр байна. Энэ удаагийн тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.

Эхний өдөр

Лего-Робот хөл бөмбөг (6-9 анги) – 6 баг

Тэргүүн байр: Ховд ЗБА 1 (Ирмүүнсайхан, Азжаргал) - Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Өндөрт тэмүүл (Мөнх-Эрдэнэ) - 44 дүгээр сургууль

Гутгаар байр: Арслан (М.Өлзийдэмбэрэл, А.Баяр) - Ханбогд 2 дугаар сургууль

Тусгай байр: Ханбогд сумо (Ц.Баяржавхлан, Б.Гантиг) - Ханбогд 2 дугаар сургууль

МикроЛион-Робот хөл бөмбөг (2-5 анги) – 24 баг

Тэргүүн байр: Баянгол 38 (А.Мөнхбаатар, С.Баярцогт) - 38 дугаар сургууль

Дэд байр: Найзууд (Цэгц, Гэрэлт-Од) - 50 дугаар сургууль

Гутгаар байр: UMES Уудам монгол сургууль

Тусгай байр: 87 бага (Отгонзаяа, Цолмонгэрэл, Ууганбаяр) - 87 дугаар сургууль

Тусгай байр: Thunder Boys (Гис-Од, Байдар) - 1 дүгээр сургууль

МикроЛион-Лего (Unknown) (6-9 анги) – 15 баг

Тэргүүн байр:Robot (Бумбаяр, Тэлмүүн) - 69 дүгээр сургууль

Дэд байр: Аваргууд (Г.Хүслэн, Т.Ерөөлт) - 69 дүгээр сургууль

Гутгаар байр:Hitler (Амундра, Тэмүүлэн) - Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: (Х.Ивээлбаяр, М.Тэргэл)-69 дүгээр сургууль

Тусгай байр: Rangers(Одонбат, Ухаанзаяа)-69 дүгээр сургууль

Шоо цуглуулагч робот (6-12 анги) -11 баг

Тэргүүн байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) - 44 дүгээр сургууль

Дэд байр: Enforcer (Билгүүнтөгс, Амармэнд) - Орхон Хасү сургууль

Гутгаар байр: BTS (Хишигсүрэн) - Бага тэнгэр сургууль

Тусгай байр: Niis2 (Золбаяр, Өлзийбадрах, Мандуул) - Шинэ Санаа Иннова сургууль

Хоёр дахь өдөр

Дрон (6-12 анги) - 21 баг

Тэргүүн байр: Orchlon white chocolate (Баттүшиг, Төгс-Амирлан) - Orchlon International School

Дэд байр: 1169 (Насан-Очир, Анар) - Шинэ Санаа Иннова сургууль

Гутгаар байр: Orchlon chocolates (Манлай Оргил, Эрхэмбилэг Жавхлан) - Orchlon International School

Тусгай байр: Orchlon 44 (Тэнүүн, Тэнгис) - Orchlon International School

МикроЛион-Сумо Робот (2-5 анги) - 22 баг

Тэргүүн байр: Багачууд-1 (Төгстөгөлдөр) - Ханбогд сургууль

Дэд байр: Sky Thunders (Бишрэлжаргал, Ирмүүн) - 1 дүээр сургууль

Гутгаар байр: Багачууд-2 (Б.БатИрээдүй) - Ханбогд сургууль

Тусгай байр: GAN ZAM (Ulamdelgerekh, Nasandelgerekh) - 20 дугаар сургууль

Лего-Зураас дагагч робот (6-9 анги) – 6 баг

Тэргүүн байр: Ханбогд-2 (Б.Бат-Ирээдүй, О. Мичидмаа) - Ханбогд 2 дугаар сургууль

Дэд байр: Log-Coders (Т.Энхтамир, Э.Анар, Н.Төгсбаяр) - Логарифм сургууль

Гутгаар байр: Ховд ЗБА 3 (Азжаргал, Ерлан) - Ховд Зохион бүтээгчдийн академи

Зураас дагагч робот (6-12 анги) -50 баг

Тэргүүн байр: Dominators 1 (Бат-Эрдэнэ, Тэргэл) - Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Орхон хурдан (Тулгатөгөлдөр, Азжаргал) - 14 дүгээр сургууль

Гутгаар байр: Niis (Ханжигүүр) - Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) - 44 дүгээр сургууль

Тусгай байр: Uteam (Билгүүн-Очир, Баяр) - Orchlon International School тус тус шалгарлаа.