Scroll to top

News

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо.